сар луу бичсэн захидал

color me blue
2 min readJul 2, 2022

--

Нэгэн өдөр сар луу уртаас урт захиаг би бичсэн юм. Шөнийн 2, 3 цагт бүхий л гэрэл унтарч, хүн бүр өөр өөрсдийн гүн нойрон дундаа умбаж, цор ганц зүүдийг зүүдлэж байхад үед миний өөрийн жижигхэн цэнхэр гэрэл асдаг юм. Хааяа даа харанхуйг, хааяа даа гунигийг би дотроосоо гэрэлтүүлдэг. Хүмүүс өөрчлөгддөг гэдгийг хэтэрхий орой ухаарч. Тэд намайг харанхуй руу түлхэх бүрт би дотоод ертөнцөө огт танихгүй хэн нэгэнд хүргэхийг зорино. Би харанхуйг гэрэлтүүлэх гэж хийчээх мартагдсан од юм гэж үү? Гүн бодолдоо дарагдсандаа бүрэнхий болсныг ч анзаарсангүй. Сар чи л их гунигтай харагдлаа. Бодол минь сар чиний гэрлээс ч илүү гүнзгийрчээ. Чиний ингэж нүд гялбам гэрэлтдэг шалтгаан чинь би шөнө гэх зүйлд хэтэрхий харанхуйдах болохоор биз.

Гүн шөнийг дагасаар, чиний цэнхэр туяа нэг алхмаар, хоёр алхмаар тод өглөөг угтан авчирна. Үүрийн гэгээ өнгөрч сар чи унтах юм бол хамт байсан цэнхэр гэрэл алга болно. Нар амьсгалыг минь боож, ертөнц надаар тохуурхах үед надад өөр арга байгаагүйгээр, сарны гэрэл доор эвдэрсэн өөрийнхөө төрхийг түүн авна. Сарны хэлтэрхий бүрийг нэг нэгээр нь цуглуулаад тод гэгч нь гэрлийг би асаая. Чаддаг сан бол, үнэхээр болдог сон бол нүд гялбам тунгалаг туяагаар өөрийгөө гэрэлтүүлэх сэн. Сар чамаас илүү гэрэлтээгүй ч бяцхан лааг дотроосоо асаасан билээ. Гайхалтай тэр жижигхэн гэрэл хэчнээн их зүйлсийг гэрэлтүүлдэг гээч? Хайр энэрлийн харцаар харвал сүүдэр ч хүртэл гэрэлтдэг байхад би хэн хэнээс ч илүү шөнийн гоо үзэсгэлэнд хэрэгтэй. Шөнийн үзэмж гэдэг тийм ч харгис зүйл биш. Учир нь бид бие биенийхээ шөнийн өнгө төрхийг гэрэлтүүлдэг шүү дээ.

Гялалзах оддын туяан дунд, анивчсаар гэрлээ асаах байшин барилгуудын дунд, өөр өөрийнхөөрөө, өөр өөрсдийнхөө оддоос бид гэрэлтэж байна. Хүн бүрийн гэрэл эрхэм нандин бас цор ганц байдаг. Зарим гэрэл нь тэмүүлнэ. Зарим гэрэл нь төөрч будилна. Нэг хүний түүхийг өгүүлэх нэгэн од 7 тэрбум гэрэлтэй хамт гялалзах 7 тэрбум ертөнцийн шөнийн үзэмж нь өөр өөрийн мөрөөдөлтэйгээ гэрэлтэнэ. Магадгүй энэ шөнийн өнгө төрх ийм үзэсгэлэнтэй байгаа нь тэртээх одод, гэрлээс биш, харин биднээс болоод л тэр.

--

--

color me blue

for me, writing is just one way of being creative, & so far has been the easiest way to get my feelings and thoughts out. i don’t see myself as a writer (: