playlist of my life.

color me blue
3 min readApr 24, 2021

--

contains one’s feelings, thoughts, and past experiences.

Сайн уу? Long time no see.

Та хэд минь ямаршуухан байна даа? Их удаан хугацааны дараа та бүхэнтэйгээ мэндчилж байна. Хөл хорионы үеэр юу хийж цагаа өнгөрөөж байгаагаа товчхон хуваалцъя гэж бодлоо.

Хөл хорио бас нөхцөл байдал хүндхэн байгаа учраас ер нь л гэртээ ихэнх цагийг өөртэйгээ л хамт өнгөрүүлж байна. Уйтгартай бас нэгэн хэвийн сонсогдож байгаа биз?

Гэхдээ зүйлс бүхэн энгийн байх тусмаа бид бүхэн илүү өөрөөрөө байж, харж, сэтгэж бас мэдэрч чаддаг болохоор намайг амьсгалуулдаг бүх зүйлс энгийн байгаасай гэж хүсдэг боллоо.

Шалгалтандаа бэлдэж, хичээл номоо хийж, дасгал хөдөлгөөн хийж, өдөр бүрийн гэрийн ажил, оройн хоол хийхийн хажуугаар дурлан хийж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь хэн нэгэнд зориулж эсвэл аливаа mood-энд зориулж дууны playlist гаргах.

Хялбар сонсогдох ч гэсэн тухайн хүний зан араншин, дуртай болон дургүй зүйлс, хамт өнгөрөөсөн дурсамжууд, хэлмээр байгаа ч хэлж чадаагүй үгс, тэр хүний хамгийн их сонсох ёстой үгс, юу мэдэрмээр байгаа нь гээд л олон зүйлийг бодож байж гаргадаг болохоор playlist гаргах нь их хувийн бас онцгой санагдсан.

Тэгээд удалгүй би өөрийнхөө амьдралын playlist-ийг гаргаж үзье гэж бодоод оролдоод үзтэл бусдад зориулж гаргаж байсан үеэсээ илүү их хугацааг зарцуулж, сонгоход хамгийн их хүндрэл бэрхшээлтэй нүүр тулгарсан.

Уул нь өөртөө зориулж байгаа болохоор, бусдын өмнөөс биш өөрөө сонгож, шийдвэр гаргаж байгаа болохоор амархан бас хурдан байх ёстой ч эсрэгээрээ олон дууны сонголтууд гарч ирж, тэр болгон нь миний нэгэн дурсамж, мэдрэмж болон бодлыг агуулж, илэрхийлдэг болохоор тэд нарыг хооронд нь өрсөлдүүлж, жагсааж байгаа мэдрэмж эхэндээ авсан ч гэсэн удалгүй дахин тэр цаг хугацаа, мөч бүхэн рүү аялах шиг санагдаж, цаг хугацааны аясаар мартагдсан дурсамж, мэдрэмж, бодлууд болон онцгой нэгнийг дахин ойлгох шиг боллоо.

Энэ үйл явц надад их сонирхолтой бас хөгжилтэй санагдсан тул үүнийхээ тухай богинохон бичвэр болон амьдралын playlist-нийхээ хамтаар та бүхэндээ хуваалцъя. Та хэд маань бас өөрсдийнхөө амьдралын playlist-ийг гаргаад үзээрэй. Have fun guys.

P.S: Одоо 21тэй болохоор 21 дуу кк.

“Бид бүхэнд мэдрэгддэг мэдрэмжүүд үнэхээр гайхалтай.

Бид өөрсдийн хоосон амьдралыг дүүрэн болгохын тулд эдгээр мэдрэмжүүдээр хэмжигдэж болох тоолж байршгүй дурсамж, түүхүүдийн араас хөөцөлдөж, өөрсдийгөө тэжээдэг. Эдгээр зүйлс нүдээ аних бүрт минь надад сонсогдож, чихээ таглах бүрт минь надад харагдаж бас мэдрэгддэг.

Үргэлж харанхуй нөмрөхөөс өмнө гэрэлтэх хэлтэрхий бүрийг нэг нэгээр нь цуглуулж, тод гэгч нь гэрлийг асаадаг чиний сэтгэл, үргэлж эхлэхээс нь өмнө төгсгөлийг нь харж, гуниг харуусалтай нүүр тулах миний түүхүүд хаанаас гарч, оргилж байдаг юм бол?

Ямар нэгэн дуу сонсоод тэр нь чамд үнэхээр таалагдаж, чиний хэзээ ч үг үйлдлээр тайлбарлаж, үзүүлж чадахгүй бүх зүйлсийг илэрхийлж байгаа нь бүр гайхмаар. Магадгүй үг яриа зогссон тэр газраас л дуу хөгжим мөнхийн эх ундаргаа авдаг байх даа.

Хэрэв бид зүрх сэтгэл дэх бүх сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг сан бол үл ойлголцол ба ойлголцлын хооронд тэнүүчлэхээс айхгүй байх байсан даа.

Зогсоод хэсэг зуур амрахыг хүсэх үедээ, хамтдаа байгаа ч ганцаардах үедээ, дурсамждаа хөлчүүрэн согтоод цаг хугацааг эргүүлэн мэдрэмж, түүх дурсамжуудаараа дахин нэг амьсгалмаар байвал би чиний дуу хөгжим болж өгье.

Үргэлж дулаан элчээрээ тайвшруулж өгдөг, бидний дахин амьдрах урам зориг нь дуу хөгжим болохоор хаана ч байсан хамт байсныг нь санаарай.

Бидний амьдралыг үргэлж тайтгаруулах болохоор тиймээс заримдаа түүнийг түшээд амраарай.”

playlist of my life.

  1. Keane — Somewhere Only We Know

2. Maroon 5 — She Will Be Loved

3. HONNE — Didn’t I

4. HONNE — Warm on a Cold Night

5. Coldplay — O

6. Troye Sivan — Wild

7. ONE OK ROCK — Wherever You Are

8. gnash ft. rosabelle eales — u just can’t be replaced

9. Kodaline — The One

10. Imagine Dragons — Not Today

11. Simple Minds — Don’t You (Forget About Me)

12. Solomon Burke — Cry to Me

13. The 1975 — A Change of Heart

14. The 1975 — Sincerity Is Scary

15. Radiohead — Creep

16. Coldplay — The Scientist

17. Lauv — The Other

18. Ed Sheeran — Lego House

19. Linkin Park — One More Light

20. LANY — Let Me Know

21. Frank Ocean — Solo

You can find the whole playlist here on Spotify: https://open.spotify.com/playlist/078ISQagCn84rFzsl6hRis?si=UFhjMYSeTPCnPy9YL2-Rjw

--

--

color me blue
color me blue

Written by color me blue

for me, writing is just one way of being creative, & so far has been the easiest way to get my feelings and thoughts out. i don’t see myself as a writer (:

No responses yet